查看原文
其他

蒙古正在调查嘎顺苏海图大量煤炭非法出境案,媒体称或存在一个跨境运售网络

蒙古语翻译 多彩蒙古 2022-05-04
据蒙古世纪报网站4月28日报道,上周末蒙古国反贪局扣留了两名乌兰巴托市采购人员。原因是,他们对知名公司提供优先权,并让其中标。据消息人士称,他们正在从那公司收受贿赂时被抓。

2022年4月26日,蒙古国反贪局还进行一次特别行动,扣留多名在中蒙嘎顺苏海图口岸工作的边防总局和海关总局官员。他们可能涉嫌“煤炭案”而被扣留。
2022年4月7日,反贪局还扣留了“巴嘎诺尔”有限公司的执行总裁额·诺敏楚伦。


据5月2日世纪报报道,蒙古国海关总局内部检查显示,2022年4月5日至14日期间,有10辆满载煤炭货车在没有任何登记手续的情况下通过南戈壁省嘎顺苏海图口岸出境。这大约是1000多吨煤。海关总局已经将此案件移交给反贪局、情报总局和刑侦局。
煤炭是从位于查干哈达的“汗包格德工程”有限责任公司厂区装载的。因此,执法部门正在对嘎顺苏海图海关高级海关检查员德·额尔敦巴雅尔、“汗包格德工程”有限责任公司经理奥·恩赫阿姆古朗等十余人开展调查。
当天值班的海关检查员德·额尔敦巴雅尔说:“这是我一个人犯的罪。”
因此,执法部门似乎不仅调查海关人员,还会对嘎顺苏海图边境检查站和边防军0131部队的领导进行调查。
还可能涉及到南戈壁省警察局、派驻查干哈达管理人员、国家公路运输中心领导及其朝克图车其县分中心人员。
最重要的是,未经登记的满载煤炭货车通过蒙古边境,这不是一个官员的事。甚至,只有蒙古国这边人员也不可能办了这件事。
也就是说,形成由蒙古边防、海关、警察、国家公路运输中心工作人员以某种形式参与、然后对面中国巴彦淖尔那边有人接头组织通关的网络。
因此,在这个单一案件中,很显然国家反贪局、情报总局和刑侦局需要确定到底哪些部门的哪些官员参与其中。在两国合作框架内,也应该调查“对方”哪些人参与其中。
此外,还必须披露据称从“汗包格德工程”有限责任公司厂区运出煤炭的来源。何时从何地通过何种途径将煤炭运送到那个厂区非常重要。有必要确定它是登记的还是被盗的。这样一来,案情的真相就应该得到澄清。
另外,嘎顺苏海图的此案只是冰山一角。据报道,此案将指向一个长期存在的煤炭盗窃团伙。
我们都知道,未经登记就通过边境的非常大的例子。据说“额尔德尼斯塔奔陶勒盖”有限公司和地方所有“塔奔陶勒盖”有限公司中间的煤矿工作区(掌子面)在2017年总统选举期间消失了。一年后,丑闻爆发,引发不小轰动。据说,煤炭是从“额尔德尼斯塔奔陶勒盖”有限公司的许可区域运来的。根据一些报道,“......它被遗漏了。”26.8万吨煤从那里消失了。近期可能有增加。时任大呼拉尔委员勒·恩赫包勒德2018年表示:“截至今天,技术监督部门已查出约34万吨煤炭的问题。似乎已经确定是哪家公司行为。”


在丑闻发生时,两家公司的负责人德·阿荣包勒德和拉·斯德道尔吉签订支付被盗煤炭费用的协议。
勒·恩赫包勒德当时在指责上述协议称,“塔奔陶勒盖”有限公司不应该支付盗窃者应该支付的费用,并在媒体上不断发表自已的观点。
近日,有消息称该协议已经被终结,双方达成一致。但这次“额尔德尼斯塔奔陶勒盖”有限公司的布·钢霍雅格和“塔奔陶勒盖”有限公司的吉·道尔吉苏荣两个之间达成一致关闭就可以吗?
根据勒·恩赫包勒德的说法,应该追究盗窃者的责任。
消息人士称,“额尔德尼斯塔奔陶勒盖”有限公司和“塔奔陶勒盖”有限公司之间的煤矿工作区消失过程以及非常出口煤炭事件从2013年就已经开始。但是,执法部门对此并没有给予太多关注。
换言之,装载煤矿工作区煤炭时嘎顺苏海图口岸出现了问题。要想人不知,除非已莫为。所以几天后发布“大量空车过境”的消息。据说他们“去中国进行维修”。那么运输公司的经理大多数是中国人,这些公司主要是中资公司,所以只能不了了之。
此外,还应该检查“郭勒莫特”德·巴雅斯古楞等人从“额尔德尼斯塔奔陶勒盖”有限公司接收煤炭以抵嘎顺苏海图铁路建设费用时的煤炭运输和出口途径。
因此,蒙古国反贪局、情报总局和刑侦局查办的此案应该从2013年开始调查。
简要介绍的话,应该对自2013年以来担任过边防总局、海关总局、国家公路运输中心、南戈壁省警察局局长,甚至边防军第0131部队部队长、嘎顺苏海图边检站站长、嘎顺苏海图口岸海关负责人、警察局查干哈达管理人员、朝克图车其县国家公路运输中心分中心负责人进行调查。
只有调查清楚这一切之后,才能揭露出在乌兰巴托的同志们,尤其是那些坐在国家宫、政府大楼和大型国有企业的那些同志们,他们是一个团伙。
附原文:
Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор 2022 оны дөрөвдүгээр сарын 5-14-ний хооронд нүүрс ачсан 10 машин ямар нэг бүртгэлгүй гарсан нь ГЕГ-ын дотоод хяналт шалгалтаар илэрчээ. Ойролцоогоор 1000 гаруй тонн нүүрс гэсэн үг. ГЕГ-аас уг үйлдлийг АТГ, ТЕГ, ЭЦА-нд шилжүүлсэн байна.
Уг нүүрсийг Цагаан хад дахь “Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачсан байна. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан Гашуунсухайт дахь Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, “Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Энх-Амгалан нарын арваад хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байна.
Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ахлах байцаагч Д.Эрдэнэбаярын хувьд “Уг хэргийг би ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлгийг өгч буй аж.
Тиймээс хууль хяналтынхан гаалийнхнаас гадна Гашуунсухайт дахь хилийн шалган нэвтрүүлэх заставынхан, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн нэр бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгахаар болж буй бололтой.
Мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, тэндээс Цагаан хаданд хяналт тавьж ажилладаг бүрэлдэхүүн, АТҮТ-ийн удирдлага, тус төвийн Цогтцэций сум дахь салбарынхан гээд хөвөрнө.
Хамгийн гол нь Монгол Улсын хилийн боомтоор ямар нэг бүртгэлгүй нүүрс ачсан машинууд нэвтрээд байна гэдэг бол ганц нэг алба хаагчийн хийх ажил биш. Тэр ч байтугай дан ганц манай улсын ийм нөхдүүд ч амжуулахгүй юм байна.
Ерөөс, шуудхан хэлэхэд Монгол Улсын хил, гааль, цагдаа, АТҮТ-ийн ажилтнууд үүнд ямар нэг байдлаар оролцож, цааш гараад Хятадын Баяннуур талд хүлээж аваад нэвтрүүлдэг сүлжээ байна гэсэн үг.
Тэгэхээр энэ ганц жишээн дээр гэхэд л АТГ, ТЕГ, ЭЦА-ныхан ямар газрын хэн гэдэг албан тушаалтнууд оролцсоныг тогтоох нь тодорхой. Тогтоочихсон ч байх шиг байна. “Айл”-ын талаас бас ямар хүмүүс оролцоотойг хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд шалгаж таарах биз.
Түүнчлэн “Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачигдсан гэх нүүрсний эх сурвалж бас ил болох ёстой. Хаанаас хэзээ, ямар замаар ачсан нүүрсийг тэр талбайд очиж буулгасан бэ гэдэг маш чухал. Бүртгэлтэй юу, эсвэл хулгайнх уу гэдгийг тогтоох шаардлагатай. Ингэж байж энэ хэргийн үнэн мөн нь тодрох учиртай.
Бүр цаашилбал, Гашуунсухайтаас баригдсан энэ хэрэг зүгээр л “олс”-ны үзүүр болж таарч мэдэхээр болсон байна. Энэ хэрэг олон жил болсон нүүрсний хулгайн бүлэглэл рүү хөтөлж эхэлж  байгаа мэдээлэл байгаа юм.
Хилийн боомтоор бүртгэлгүй гараад явчихдаг маш том жишээг бид мэднэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алга болсон гэдэг. Энэ талаар жилийн дараа мэдэцгээж бөөн дуулиан дэгдэж байлаа. Тэр нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайгаас туучихсан гэдэг. Зарим мэдээллээр “...Дунд нь орхигдсон байсан” гэх агуулгатай яриа байдаг юм. Тэндээс 268 мянган тонн нүүрс алга болсон. Сүүлд нь нэмэгдсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Л.Энхболд  “Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар 340 орчим мянган тонн нүүрсний асуудлыг гаргаад ирчихсэн байгаа. Ямар аж ахуйн нэгж авсан нь ч тодорхой болж байх шиг байна” гэж 2018 онд ярьж байв.
Тэгж дуулиан дэгдэх үед хулгайлагдсан нүүрсний төлбөрийг “Тавантолгой” ХК-иас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  төлөх гэрээг хоёр компанийн захирал Д.Ариунболд, Р.Сэддорж нар хийж байсан юм.
Л.Энхболдын тухайд дээрх захирлуудын авах, өгөхөөр байгуулсан гэрээг буруутгаж байсан. Учир нь хулгайлсан хүмүүс нь төлөх ёстой төлбөрийг орон нутгийн хувьцаат “Тавантолгой” компани төлөх ёсгүй” гэж тэр үзсэн. Үүнийгээ хэвлэлүүдээр байнга ярьж байлаа.
Харин саяхан энэ гэрээ эцэслэгдэж, харилцан тохиролцсон гэдэг мэдээлэл байна. Гэхдээ энэ хулгайн асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Б.Ганхуяг, “Тавантолгой” ХК-ийн Ж.Доржсүрэн хоёр тохироод хаачихаж болдог юм болов уу даа?!
Л.Энхболдын хэлсэнчлэн хулгайлсан хүмүүс нь төлбөрийг төлж, хариуцлага хүлээх учиртай юм.
Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг алга болох процесс, иймэрхүү байдлаар нүүрс гардаг хэрэг явдал аль 2013 оноос эхэлсэн гэдгийг эх сурвалжууд хэлсээр байдаг. Гэвч хууль хяналтынхан төдийлөн авч үзэхгүй байсаар өнөөдрийг хүрч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, мөргөцгийн нүүрс ачигдах үеэр Гашуунсухайт боомт дээр асуудал үүссэн байдаг. Хэрэг дандаа дараа нь илэрдэг болохоор хэд хоногийн дараа л “Олон тооны хоосон машин хил давчихаад ороод ирсэн” гэх мэдээ бичигдсэн байдаг аж. Нягтлахаар “Хятад руу гарч засвар үйлчилгээнд орсон” гэдэг байжээ. Тээврийн компанийн захирлууд нь голдуу хятад хүн, ийм компаниуд голчлон Хятадын хөрөнгө оруулалттай гэдэг тул тэгсгээд нам дарагдаад өнгөрөөд байсан юм.
Түүнчлэн “Голомт” Д.Баясгалан нар Гашуунсухайтын төмөр замыг барьсан төлбөртөө “Эрдэнэс Тавантолгой”-гоос авч байгаа нүүрс ямар замаар яаж гардгийг шалгах л хэрэгтэй.
Тэгэхээр АТГ, ТЕГ, ЭЦА-ны мөрдөгчид энэ асуудлыг бүр 2013 оноос хойш авч үзэх нь зөв болно.
Нэг үгээр хэлбэл, 2013 оноос хойш ХХЕГ, ГЕГ, АТҮТ, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар хэн хэн ажиллаж байсан бэ. Нарийсгаад, мөн хугацаанд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, Гашуунсухайт боомт дахь шалган нэвтрүүлэх заставын дарга, Гашуунсухайт боомт дахь Гаалийн газрын дарга, Цагаан хаданд хяналт тавьж ажилладаг цагдаагийнхан, Цогтцэцийн АТҮТ-ийнхөн зэрэг хүмүүсийг тодорхой болгож шалгах шаардлага үүснэ.
Жишээ нь, 2013 онд ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжав томилогдсон. Мань эр 2016 оны наймдугаар сард чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгээд ХХЕГ-ын дэд даргаар ажиллах болсон. 2019 оноос ХСИС-ийн захирлаар ажилласан. 2021 онд, жилийн өмнө Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны даргаар томилогдсон. Одоо тэр албан тушаалдаа ажиллаж байна.
Энэ утгаараа Ш.Лхачинжав генерал нүүрсний хулгайд оролцоогүй юм гэхэд маш том гэрч болно. Түүнтэй холбоотой байж мэдэх нэг анхаармаар явдал байдаг. 2021 оны арванхоёрдугаар сарын эхээр Гашуунсухайт боомтын замд Хилийн боомтын Ш.Лхачинжавын цэрэг, Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны н.Одхүү согтуугаар автомашин жолоодон явж байхдаа осол гаргаж хоёр хүнийг гэмтээсэн гэдэг. Тэр үеэр цагдаагийнхны хэргийн газар дээр хийсэн үзлэгээр н.Одхүүгийн унаж явсан “Harrier” маркийн автомашинаас их хэмжээний мөнгөн тэмдэгт олдсон гэх мэдээлэл цацагдсан. Тэр тэгсгээд нам дарагдаад алга болсон. Ямар учиртай мөнгө байсан бэ гээд ухвал бас сонин л юм.
ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжавын дараа Ц.Сэргэлэн томилогдсон. Ц.Сэргэлэн 2020 онд УИХ-ын гишүүн болж, оронд нь Х.Лхагвасүрэн томилогдсон.
За тэгвэл, улсын хилийг хамгаалах, хилийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн О131 дүгээр ангийн захирагчаар 2013-2020 онд Б.Батхүү ажиллаж байжээ. Б.Батхүү 2021 оны долдугаар сард ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргаар томилогдсон. Түүний дараа В.Хундгаа жил орчим ажилласан. Одоо Б.Гантөмөр тус ангийн захирагчаар ажилладаг.
Мөн тус ангийн харьяа авто замын шалган нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэгтэй Гашуунсухайт дахь шалган нэвтрүүлэх заставын даргаар 2013-2017 онд н.Нямсүрэн, 2017 оноос хойш н.Ариунболд ажиллаж байгаа юм байна.
Энэ мэтээр цаашлаад, АТҮТ, ГЕГ, аймгийн Цагдаагийн газрын томилгоотой албан тушаалтнуудыг гаргаж ирж таарах байх.
Энэ бүхний дараа л Улаанбаатарт суугаа, тэр дундаа Төрийн ордон, Засгийн газрын байрууд, төрийн болоод өмчит том том компанийн хойморт суугаа нөхдүүд ил болно доо. Бүлэглэл гэдэг чинь угтаа тэд аж.


点击关注“多彩蒙古”  您的点赞、分享和在看都很重要

文字 | 蒙古语翻译

联系方式 | 13552828017(微信同号)


您可能也对以下帖子感兴趣

文章有问题?点此查看未经处理的缓存