查看原文
其他

蒙中就建设蒙古国南北高速公路和铁路复线等项目合作举行会谈

蒙古格日 蒙古格日 2022-04-09


▲蒙古国财政部部长扎布赫楞


蒙古IKON网2月7日消息:随同蒙古国政府总理罗·奥云额尔登一起访华的财政部部长扎布赫楞,与中国国家发改委副主任兼国家统计局局长宁吉喆举行了会谈,蒙古国驻华大使巴德尔勒、乌兰巴托市市长苏木亚巴扎尔、蒙古国中央银行行长拉哈格瓦苏伦等一同参加了会谈。

会谈期间,双方就蒙古国政府提出的“新复兴政策”中包括的大型基础设施建设项目上两国开展合作方面深入交换了意见。例如,关于建设由阿拉坦布拉格至扎门乌德口岸间的高速公路和铁路复线,建设连接嘎顺苏海图/甘其毛都、西伯库伦/策克口岸铁路项目,提高嘎顺苏海图口岸目前的煤炭出口量,为缓解乌兰巴托市的交通拥堵,建设高架桥和绕城环路等。
在会谈中宁吉喆副主任表示,蒙方提出的项目与“一带一路”倡议和建立中蒙俄经济走廊、加强中蒙矿产、能源和基础设施项目合作密切相关,中方将会尽快研究开展项目合作的可能性。

双方还商定,在此次会谈的基础上,本月中旬再召集相关的部门举行会谈,加快推进合作项目。(为学习交流,原文附后!)

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтыг хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын мөрөөр ийнхүү шуурхай зохион байгуулсан бөгөөд уулзалтад Элчин сайд Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцав.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүд, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг Монголын талаас тэргүүлэх ач холбогдол өгч буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
БНХАУ-ын ХШХ-ны дэд дарга Нин Жыжө Монголын талаас дэвшүүлж буй төслүүд нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон “Бүс ба Зам” санаачилгатай тус тус уялдаж байгааг тэмдэглээд дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.


Түүнчлэн энэ уулзалтын мөрөөр дээрх асуудлуудаар дахин бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагууд хооронд энэ сарын дундуур дахин уулзалт хийж, төслүүдийг урагшлуулахаар тохиролцлоо.
​(消息来源:2月7日蒙古IKON网)



你若喜欢,为蒙古格日点个在看哦 

您可能也对以下帖子感兴趣

文章有问题?点此查看未经处理的缓存