李克强总理会见蒙古国总统呼日勒苏赫
据蒙古IKON网11月28日报道,中国国务院总理李克强11月28日上午在人民大会堂会见了来华进行国事访问的蒙古国总统乌·呼日勒苏赫。
呼日勒苏赫总统为中方给予的高规格安排和热情接待,向中国政府表示了衷心感谢。
呼日勒苏赫强调,中蒙双方今后应继续增进政治互信、加深相互理解、加强经贸合作。对两国政府在致力于完成两国元首间达成的协定方面表示相信。
中国国务院总理李克强指出,呼日勒苏赫总统的此访将为推进中蒙全面战略伙伴关系发展起到推动作用。中方愿同蒙方努力提高两国经贸合作水平,加强基础设施建设、煤炭等能源开发合作,共同维护能源安全和稳定供应。积极推动边境口岸过货、铁路口岸联通等合作。
БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулж, найрсаг, халуун дотно хүлээн авч буй Хятадын Засгийн газарт талархал илэрхийллээ.
Цаашид улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр улсын хөгжлийн бодлогын уялдааг хангах нь чухал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Түүнчлэн төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгоход хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшинд хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийллээ.
(消息来源:11月28日蒙古IKON网)
▽ 更多推荐阅读 ▽
您若喜欢,为蒙古格日点个👍和在看哦