蒙古国已排查与首例患者近距离接触人员,结果是...
点击蓝字“蒙古格日”关注我们
▲懂蒙古语的可点击对照文字收听!
Д.Нямхүү: Гуравдугаар сарын 9-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.
3 дугаар сарын 10-нд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа, үзлэг хийж байна
Энэ үеэр ажиглалт, тусгаарлалтад буй хүмүүсийн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны гуравдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
2020 оны 3 дугаар сарын 10-нд халдвар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа, үзлэг хийж байна.
Урьдчилсан байдлаар 23 хүний лабораторийн хариу гарахад коронавирус илрээгүй. Бид хавьтлуудыг дэс дараатай, цаг хугацааны дараалалтай цуглуулсан тул 98 хүний шинжилгээний хариу ар араасаа гарч байгаа юм.
2020 оны 3 дугаар сарын 10-нд ХӨСҮТ-д сэжигтэй дөрвөн тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна. Мөн ажиглалтад ХӨСҮТ-д 103, Жаргалант сувилалд зургаа, Асралт мед эмнэлэгт 23 хүн байна. Нийтдээ 132 хүнийг тусгаарлалтад аваад байна.
Сая манай мэргэжилтнүүд хэлсний дагуу бүгд эвтэй найртай байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ биднийг харж байгаа тул монгол хүний ёс жудаг үүн дээр харагдана. Францын иргэний биеийн байдал одоогоор хүндэвтэр байна. Тиймээс монгол эмч нарын ур чадварыг гарган эмчилж, чадвараа үзүүлэх ёстой. Мөн Хятад, Итали, Иранд тус халдварын 93 хувь нь байгаа тул бидний ажилд нэмэр болох үнэн мэдээлэл тараах нь хувь нэмэр оруулах хэрэг юм.
Дараагийн хүмүүсийн шинжилгээний хариуг цаг тухайд нь мэдээлнэ.
Ажиглалтад байх хугацаандаа тэр хүн /Францын иргэн/ өөрийн биеийн байдалд хяналт тавих үүргээ гүйцэтгэж, халуун нь нэмэгдэж, биед нь шинж тэмдэг гарсан гэж Дорноговийн нэгдсэн эмнэлэгт хандсан нь тэр хүн үүргээ гүйцэтгэсэн хэрэг. Өнөөдөр бид тэр хүнийг мэдэж хяналтдаа авч ажиллаж байгаа нь давуу тал юм. Өвчтэй хүнийг ад шоо үзэх нь хамгийн буруу.
Бусад хүмүүс өөрсдөө шинж тэмдэг илэрмэгц эмнэлгийн байгууллагад үнэн зөв мэдээлэх хэрэгтэй" гэлээ.
3月11日上午,蒙古国卫生部会同有关部门和单位举行了例行新闻发布会。据蒙古国家传染病研究中心主任尼玛呼介绍说,3月10日已将与蒙古国的首例输入性疫情确诊病例患者的法国公民,近距离接触过的98个人在国家传染病研究中心实施了隔离,正在组织检查和医学观察。经过对首批的23个人进行了检测试验,没有发现疫情确诊病例。其余人员的检测结果,随后也将陆续出来,国家传染病研究中心届时将会及时公布。截止目前,共有132人被隔离,其中,在国家传染病研究中心有103人。
往期推荐
▶︎蒙古国境内发现首例新冠疫情确诊病例,患者为法国公民
▶︎蒙古国总统巴特图勒嘎结束隔离,返回国家宫!▶︎蒙古国向中国恢复煤炭出口已基本就绪,要求司机不过夜!▶︎在中国的一蒙古国公民因非法居住被驱逐出境
喜欢请点✡︎在看!