蒙古国总理赴中蒙边境大洋口岸调研,要通公路
蒙古IKON网7月17日消息,蒙古国政府总理罗·奥云额尔登7月16日至17日前往位于蒙古国西部的巴彦乌列盖省调研。
调研期间,分别前往了位于蒙俄边境的查干诺尔口岸和中蒙边境的大洋/红山嘴口岸视察。
大洋/红山嘴口岸位于中蒙边界17号界标附近,口岸两侧分别为中国新疆维吾尔自治区阿勒泰地区福海县和蒙古国巴彦乌列盖省萨格赛县。
该口岸是于1992年开放的,为双边性季节开放口岸。口岸的开放时间为每年的6月1日至9月25日。通过该口岸从中国的新疆向蒙古国进口水泥、建筑材料、水果等10余种商品,但是自2010年以来,该口岸的通关活动暂时中断。
截止目前,中方一侧已建成通往该口岸的公路,但是蒙方一侧未修通公路。
奥云额尔登总理在调研时指出:“大洋口岸与中国的新疆维吾尔自治区接壤,因此,是具有扩大经济特别是发展旅游业潜力的重要地区。自1992年起,由该口岸开始进口建筑材料等以来,虽然产生了较大的经济量,但是由于我们在基础设施方面没有投入足够的资金,因此未能很好地发展起来。中国与大洋口岸是通有公路的,从乌列盖县至大洋口岸约有180公里。”
奥云额尔登总理表示,“作为政府新复兴政策的一部分,我们正在组织修通连接查干诺尔和大洋口岸的公路,建成后这将是西部地区除西伯库伦——阿尔次苏日口岸垂直铁路网以外,连通中俄蒙三国口岸距离最短的公路网。”
奥云额尔登总理强调,“与首都地区相比,蒙古国西部地区的消费品价格较高。通过公路将口岸连通,可以提高竞争力,从经济和战略角度来看,这都是非常重要的。”
报道称,查干诺尔至大洋口岸的公路连通后,将形成中蒙俄三国货物运输走廊,从新西伯利亚驶来的货运汽车,将从4天减少至1天。(为学习交流,原文附后!)
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сарын 16-17-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Тэрбээр өчигдөр Цагааннуур боомтод ажилласан бол өнөөдөр тус аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт байрлах Даянгийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй 10 дахь боомт Даян юм. Тус боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байсан ч 2010 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож ажиллаагүй байна.
"БНХАУ Даян боомттой хиллэдэг талаасаа авто замаар холбочихсон байгаа"
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомтод ажиллах үеэрээ “Даянгийн боомт Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг учраас эдийн засгаа тэлэх тэр дундаа аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутаг. 1992 оноос тус боомтоор барилгын материал нэвтрүүлэхээс эхлээд эдийн засгийн томоохон урсгалууд чиглэж байсан ч дэд бүтцийн тал дээр бид хангалттай хөрөнгө оруулж чадаагүйгээс төдийлөн сайн хөгжөөгүй. БНХАУ Даян боомттой хиллэдэг талаасаа авто замаар холбочихсон байгаа.Өлгий сумаас Даянгийн боомт хүртэл 180 орчим километр.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбохоор ажиллаж байна. Энэ бол баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн Арцсуурь төмөр замын наад талд Баян-Өлгий аймгийн хамгийн богино хугацаанд гурван улсыг холбосон авто замын боомт болох юм.
Баруун бүс нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэл хоттой харьцуулахад өндөр байдаг. Боомтуудыг авто замаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгийн болоод стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой болно” гэлээ.
Цагааннуур, Даянгийн боомт авто замаар холбогдсоноор гурван улсын ачаа тээврийн коридор үүсэж, Новосибирскээс дөрөв хонож ирдэг ачаа тээврийн машин нэг хоногт ирэх боломж бүрдэх юм байна.
(消息来源:7月17日蒙古IKON网)▽ 更多推荐阅读 ▽
你若喜欢,为蒙古格日点个在看哦